Thursday, December 3, 2009

Залуу анд минь ...

* Ажил хийхийн тулд тохирсон өдөр цагийг бүү хүлээ. Өдөр болгон, цаг бүр ямар нэг зүйл хийхэд тохиромжтой байдаг.
* Ажиллахын тулд өөрт таалагдсан газар, орчин нөхцлийг бүү хай. Ямар ч орчин, нөхцөл байсан ажиллах хамгийн тохиромжтой газар юм.

Худал ярьж буйг илрүүлэх урлаг

Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг.

Тэмдэглэл

Өдөр бүр амжилтын тэмдэглэл хөтөлж өөртөө итгэх итгэлийг бий болго.
1. Эрсдэлийг хүлээж авах эсэхийг бидний өөртөө итгэх итгэл шийднэ.
2. Эрсдэл хийлгүйгээр өсөх боломжгүй.
3. Өөртөө итгэх итгэлээс өөрийн үнэлэмж төрнө бидний тархи хүмүүжил орчин бүгд л бид өөрсдийн үнэлэмжийг өсгөхөд таагүй нөлөө үзүүлдэг. Харин амжилтын тэмдэглэл таны хэр чадвартай болохыг ойлгуулна.

4. Тэмдэглэлээ хөтлөх явцдаа та өөрийн давуу тал дээр төвлөрч сурна.
5. Хэсэг хугацааны дараа та өдөр бүр их бүтээмжтэй байлаа үүнийг би тэмдэглэлдээ бичих хэрэгтэй гэдгийг шууд мэддэг болно.
6. Бидний итгэл найдвар бид юунд хүрч чадахыг тодорхойлно. Харин энэ итгэл найдвар хэр өндөр байхыг бидний өөрийн үнэлэмж шийднэ.

Ажил хэрэгч хүмүүсийн эрхэмлэх 10 чанар

Эдгээр шинжүүд бизнесийн амжилтыг баталгаажуулах уу? Мэдээж үгүй. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд эдгээрийг мартахгүй байх хэрэгтэй. Таны бизнесийн ажилд төлөвлөсөн, төлөвлөөгүй ямар ч үе тохиосон өдөр тутмын практикт тулгуурлан өгүүлсэн дээрх зүйлсийг санаж, мөрдөхөд ямар ч л байсан өөрийгөө та тодорхой хэмжээгээр бусдаас давуу гэдгээ мэдрэх болно.

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Аливаа албан уулзалт, гэрээ хэлцэл цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэх мэт өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэх зорилгоор ажил хэрэгч хүмүүс нэрийн хуудсыг өргөнөөр ашигладаг. Нэрийн хуудсыг уулзсан танилцсан хэн бүхэнд өгдөггүй. Цаашид ажил хэргийн холбоо тогтоохыг хүсэж сонирхсон хүндээ энэ бодролынхоо илэрхийлэл болгон өгдөг.

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг 75 алдаа (Алдаа 2)

Алдаа2 Санхүүгийн зорилгогүй байх
-Би эндээс хаашаа явах ёстой вэ?-гэж Алиса асуув .
-Чи хаана очих гэсэн юм?- гэж муур хариулав.
-Надад хамаа алга .........-Алиса хэлэв.
-Тэгвэл хаашаа явах нь бас хамаагүй юм байна .....-гэж муур хэлэв .
-.....Гэхдээ хаашаа ч юм очмоор байна, -гэж Алиса тодруулав .
-Чи хаашаа ч юм очно л доо, -гэж муур хэлэв . Гагцхүү маш удаан явах л болно доо.
Льюкс Кэрролл - “Алиса ид шидийн оронд”

Амжилтын түлхүүр

Тэр өдөр Алиса охины хувь заяаг шиидэхээр тийм нэгэн явдал болжээ. Хичээлээ тараад өдөр бүр хажуугаар нь өнгөрдөг цэцэрлэгт анх удаа оръё гэж боджээ. Гунигтай сэтгэл нь тавгүй байлаа… сүүлийн үед хичээлдээ нэлээд муудсан байв. Үргэлж базахгүй дүн авч байлаа. Орчиндоо юу болж байгааг нзаарах ч сөхөөгүй бодлогшрон явсаар урт сандалын өнцөгт суув. Суусныхаа дараа нөгөө буланд ньөөрийнх нь үеийн нэг охин сууж байгааг анзарчээ. Тэр охин суургуулийн дүрэмт хувцастай бас гартаа ном барьсан байлаа.