Thursday, December 3, 2009

Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн гаргадаг Алдаа-3

Алдаа 3. Өөрийн хөрөнгийн хэмжээг мэдэхгүй байх.

Зээл авах өргөдөл бичиж байна уу? Гэрээслэл бичиж байна уу? Коллежид суралцах төлбөрийг ивээн тэтгэх хүн хайж байна уу? Эсвэл зүгээрл баяжих гаж байна уу? Таны материаллаг байдал болон санхүүгийн зорилго тань ямар байгаагаас үл хамааран та өнөөдөр юутай байгаагаа мэдэхгүйгээр маргаашийн өдрийг төлөвлөж чадахгүй шүү-гэж Merrill Lynch Private Client Marketing Group-ийн ахлах дэд ерөнхийлөгч бөгөөдзахирлууды зөвлөлүүдийн гишүүн Аллен Жоунз хэлсэн байна.
Та өөрийн гэсэн үйл ажиллагаагаа явуулдаг гэж бод. (Баялагт хүрнэ гэдэг нь бас л бизнес шүү дээ, тийм биз дээ?) Түүнийхээ орлого зарлага хөрөнгийн хэмжээг мэдэхгүй бол та энэ энэ байгууллагын даргын суудалд нэг ч өдөр тогтгж чадахгүй. Ихэнх эмэгтэйчүүд өөрийн хөрөнгийн хэмжээг, өөрийнхөө жинг мэддэгээс нэг их илүү гарахгүйгээр мэдэхийг хүсдэг. Хэрвээ та “жингийн туухай”-н дээр гарахгүй бол та хэзээ ч өөрийн санхүүгийн мэдэж авахгүй. Энгийнээр хэлбэл өөрийн хөрөнгө гэдэг нь хөрөнгийн нийт үнээс хүлээсэн үүргийг хассан дүн юм. Таны хөрөнгийн хэмжээ таныг заавал сэтгэл санаагаар унагах ёсгүй. Охайо мужийн Улёын их сургуулийн болон Бостаны их сургуулийн харъяа Хүний нөөцийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Жей Загорскийн хийсэн судалгаанаас үзэхэд гэрийн эмэгтэйчүүдийн 70% нь өөрийнхөө хөрөнгийг дутуу үнэлдэг,25% нь өөрийн өмчийг хэт их үнэлдэг дүн гарсан байна. Харин өөрийн санхүүгийн байдлыг дутуу үнэлдэг хүүхнүүд судалгаанд хамрагдагсадын 40% -ийг эзэлж байна. Та өөрийн хөрөнгийн хэмжээг мэдэж байгаа нөхцөлд л хангалуун амьдарч чадна. Төсөв нь таны сар бүрийн санхүүгийн байдлын дүр зургийг илтгэдэг бол өөрийн хөрөнгө нь түүний тухай ерөнхий төсөөлийг харуулдаг байна. Түүний хэмжээг мэдсэнээр л та буяны хандив хийх эсвэл байшин худалдан авах зөв шийдвэр гаргаж чадна.

Ашигтай зөвлөгөөнүүд

Өөрийн хөрөнгийг топорхойл.Үүнийг хийх арга маш олон байдаг. Хүснэгт 2.2-т таны хувьд сайн гараа болох асуулгын хуудас өгөв. Үүнээс гадна та CNNMoney –ийн Web –хуудас руу www.cgi.money.cnn.com/networkth/ network.html.хаягаар орж болно. Эндээс та өөрийн хөрөнгийг тоолох бэлэн хүснэгт олох болно. Хэдхэн мөчийн дараа л та одоо ямар байдалд байгаагаа мэдэж таван жилийн дараа таныг юу хүлээж байгааг мэдэх болно.
Тэтгэвэртээ тайван гаргахын тулд танд хэдий хэмжээний мөнгө хэрэгцээтэй байгааг тооцоол. Интернэт ороод “тэтгэврийхүснэгтийг” хайна уу. Үр дүн нь баярлуулахгүй байж болох авч энэ мэдээллийг мэдэж байх нь танд хэрэг болно. Тэтгэврийн насанд шаардагдах мөнгөний хэмжээг мэдэх нь таны санхүүгийн сайн сайхан байдлыг урьдчилсан чжхал нөхцлүүдийн нэг юм

No comments:

Post a Comment