Wednesday, December 2, 2009

Хоол хүнс

Хоол хүнс нь өдөр тутмын амьдралын хэрэгцээ төдийгүй баяр ёслолын үеээр гол үүрэг гүйцэтгэдэг Энэтхэгийн соёлын салашгүй нэгэн хэсэг юм. Энэтхэгийн ихэнхи хоол нь олон төрлийн халуун ногоо ашигласан байдаг. Аль өрх бүрийн гал тогоо нь тэдний хоол хийх арга техник, орцоороо ялгаддаг. Ихэнхи энэтхэгчүүд цагаан хоолтон боловч тахиа, ямаа, хонь, загас болон бусад төрлийн мах ашиглан хийсэн хоолнууд ч байдаг.
Энэтхэгийн хоол хүнс нь муж болгонд өөр өөр байдаг боловч үндсэнд нь хойд, өмнөд, зүүн, баруун энэтхэгийн хоол хүнс гэж ангилдаг. Мөн европ, перс, Мухгалын үеийн соёлын нөлөөгөөр орж ирсэн хоол хүнсний төрөл зүйлч их байдаг
Хойд энэтхэгийн гал тогоо: Хойд энэтхэгчүүд өдөр тутам хооллохдоо 2-3 төрлийн хоол хүнсийг хэрэглэдэг. жишээ нь Чатни, дали эсвэл даал, будаа, роти, дессэрт гэх мэт.
Дали Чатни
Дали
Улаан лоолийн Чатни
даал роти
Даал
Роти
Хойд энэтхэгчүүд үндэсний сүү сүүн бүтээгдэхүүн болох сүү, тараг, панийр /бяслаг/, гийг /цөцгийн тос/ хоол бэлтгэхдээ маш өргөнөөр ашигладаг. Мөн шүүмсүүд нь ч сүү сүүн бүтээгдэхүүн дээр суурилсан байдаг. Бас нэг нийтлэг хэрэглэгддэг орц бол улаан хар чинжүү, сафрон болон самарнууд байдаг.
Хойд энэтхэгийн гал тогоонд роти, парата, тандуур, наан, кульча, пури батоора гэх зэрэг олон төрлийн бин хэрэглэгддэг. Эдгээр нь өөр хоорондоо орц найрлага, хийх арга технологиороо ялгагддаг. Самоса нь хойд энэтхэгээс гаралтай энэтхэг даяар тархсан хөнгөн зууш юм.
панийр
парата
тандуур
Панийр /бяслаг/
Парата
Тандуур
гий
кульча
самоса
Гий
Кульча
Самоса
Маш олон төрлийн чихрийг уламжлалт аргаараа хийж хэрэглэдэг. Үндсэн орц нь сүү сүүн бүтээгдэхүүн, тос, чихэр байдаг. Тухайлбал gulab jamun, jalebi, peda, khurchan, petha, rewdi, gajak, milk cake, balushahi, bal mithai, singori, kulfi, falooda, khaja, ras malai, gulqand, barfi халва зэрэг орно.
барфи
гулаб
жалиби
Barfi
Gulab jamun
Jalebi
Цай: Энэтхэг бол цайны орон. Даржийлан, Ассам цайны үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай. Энэтхэг үндсэний "Масала цай" нь маш өвөрмөц орц найрлага, амттай. Түүний найрлаганд cardamom, clove-хатаасан лиш цэцэг, cinnamon-шанц, цагаан гаа зэрэг халуун ногоо орсон байдаг. Эдгээр халуун ногооны хольцийг цайны ургамалтайгаа холин усанд буцалгаж хандлаад сүүгээр сүлж чихэр нэмсэнээр энэтхэг үндэсний "Масала цай" бэлэн болно.
Энэтхэгийн өмнөд мужид кофег өргөн хэрэглэдэг. Мисури, Карнатакад ургадаг "Арабика" кофег хамгийн сайхан нь гэж үздэг.
Мөн дахи буюу үндэсний тараг /монгол тарагтай маш төстэй/, төрөл бүрийн ласси, милк шэйк, нимбу пани буюу лимонтой ус, коконаттай усыг өргөн хэрэглэдэг.

No comments:

Post a Comment