Wednesday, December 2, 2009

Дэлхийн шилдэг зочид буудлууд

Саяхан болсон Лондон дахь Олон Улсын жуулчны vзэсгэлэн («World Travel Market»)-ийн ємнєх єдєр "World Travel Awards" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж Дэлхий дахинд юм юмаараа толгой цохидог гайхалтай зочид буудлуудыг шалгаруулжээ. Шагнал гардуулах ёслолын хvрээнд зочид буудлуудыг: шилдэг зочид буудал, хамгийн тансаг зочид буудал, далайн эргийн хамгийн шилдэг зочид буудал, онгоцны буудлын дэргэдэх хамгийн шилдэг зочид буудал, шилдэг халуун рашаантай зочид буудал, хамгийн тансаг сувиллын зочид буудал, гэр бvлийн хамгийн тансаг сувиллын зочид буудал, албан ёсны уулзалт хийхэд хамгийн тохиромжтой зочид буудал, хамгийн євєрмєц загвартай зочид буудал болон цанын бааз бvхий хамгийн шилдэг зочид буудал гэсэн номинацуудаар шалгаруулжээ. За ингээд World Travel Awards-ын шагналт Дэлхийн шилдэг зочид буудлуудын дvр зургийг хамтдаа сонирхоцгооё.


Анх 1933 оноос хойш зохиогдож ирсэн "World Travel Awards" хэмээх энэхvv аялал жуулчлалын салбар дахь олон улсын нэр хvндтэй арга хэмжээ нь єдгєє дэлхий дахины аялал жуулчлалын ертєнц дахь хамгийн том шагнал гардуулах ёслол болон хєгжжээ. Дэлхийн 160 орны 183 000 ширхэг тєрєл бvрийн аялал жуулчлалын компаниуд мэргэжилтнvvд уг vйл ажиллагааны шvvгчээр ажилладаг байна.



Дэлхийн шилдэг зочид буудлуудын танилцуулгын салхийг Санк-Петербург хотын “нэрийн хуудас” болсон Grand Hotel Europe-оор хагалж байна. Энэ нь  World Travel Awards-аас “хамгийн тансаг зочид буудал” єргємжлєлийг хvртжээ.



Арабын Нэгдсэн Эмиратын Дубай дахь Hotel Burj Al Arab- “Хамгийн шилдэг зочид буудал” –аар шалгарсан байна.

No comments:

Post a Comment