Thursday, December 3, 2009

Алдаа 4-Хожихын төлөө бус оролцохын төлөө л тоглох

Хэрвээ та санхүүгийн хувьд хараат бус болохын тулд мөнгө хадгалахыг хүсэхгүй байгаа бол өөрөөсөө яагаад гэж асуу. Танд бие даасан хүүхэн байхаас илүү “сайн охин “ болж тоглох нь илүү таалагдаж байна уу? Өөртөө өрсөлдөх урам зориг бий болгож , одоо байгаа бус , өөрийн хүсч байгаа бол танд илүү тестостерон биш хор шар хэрэгтэй.
Баян эмэгтэйчүүдээс илүү баян эрчүүд олон байдгийн шалтгааны нэг нь эрчүүд хожихын төлөө зүтгэдэг явдал юм. Нэгэн удаа би хүүхнүүдтэй гольф тоглож үзэв. Өөртэйгөө болон тоглоомын талбайтай тулалдах болдог гольфт хүртэл, хөвгүүд охидоос илүү ялахыг эрмэлзэж байсан. Тэд малиган авч (эхний цохилт амжилтгүй болбол авдаг, дүнгийн хүснэгвэд бичигддэггүй нэмэлт хоёр дахь цохилт) үүгээрээ нийт цохилтын тоог цөөрүүлж байсан юм. Охид болохоор цохилт тоолж эцэст нь их оноо авсандаа харамсаж байв. Тэдний оноо тоглолтын үнэн байдлыг харуулахгүй байгаа тухай хөвгүүдэд би хэлэхэд тэд огт тоосон шинжгүй “Энэ чинь зүгээр л тоглоом шүү дээ” гэж надад хэлж билээ. Ямар ч үнээр хожих тэмүүлэлээ эрчүүд амьдралын санхүүгийн талын асуудалруу мөн шилжүүлдэг. Мэдээж, тэдгээрийн ихэнх нь ялагдал хүлээдэг, гэхдээ нийтэд нь авч үзвэл, үнэнч , соёлтой, хожих талаар бус харин эргэн тоирныхон чамайг юу гэж бодож байгаа бол гэсэн бодолтойгоор тоглож байгаа охид шиг биш, хожихын төлөө тоглсноор та илүү зүйлийг олж авах болно. Хэлэлцээр явуулах нэг нь: хэн илүү гуйна , тэр илүүг олж авдаг. Түүнд ёс суртахуунгүй юмуу хориглосон зүйл огт байхгүй.

Ашигтай зөвлөгөөнүүд

Спортын юмуу хоонжвортой тоглоом тоглоод үз
Юу байх нь чухал биш хөзөр, одон бөмбөг, эсвэл шатар. Таны зорилго – хожихын төлөө тоглох. үүний тулд хэрэгтэй зүйлийг та тоглоомоос сурна. “эрудит “ буюу мэдлэг шалгах тоглоом тоглосноор та өрсөлдөөн болон арга барилын талаар гольф тоглсоноос багагүй зүйлийг мэдэх болно.
“Шударга”гэдэг үгийн утгын талаар бодоод үз.
Үүнийг эрчүүд болон эмэгтэйчүүд өөр өөрөөр тодорхойлдог. Эрчүүд хуулийн дагуу бүхий л зүйлийг шударга гэж нэрлэж байхад эмэгтэйчүүд энэ ойлголтыг өөрсдийн гаргасан шийдвэр болон үйл хөдлөлийн үр дагавар эргэн тойрныхон яаж тусалж байгаа талаас нь хардаг байна. Энэ 2 хандлага хоёулаа л зөв. Тэгээд ч эдгээр нь нэг нэгнийгээ тодотгож болох юм. Та хожихын төлөө тоглож байгаа хэрнээ бусдыг бодож байж болно. Энэ бол боломжгүй зүйл гэж хэлээд байгаа дотоод дуу хоолойгоо унтрааж болно.
Барианы шугамны талаар бүү март. Хэрвээ та бүхнээс илүү хүсч байгаа зүйл ялалтруугаа хурууныхаа завсраар хараад байвал та хамаг хөзрөө алдана. Зорилгодоо хүрэхийн тулд та өдөр бүр түүний тухай санах ёстой. Энэ нь тодорхой нэгэн мөнгөний хэмжээ, байшин юмуу амьдралын хэм хэмжээ ч бай, түүнийгээ дүрсэлсэн жижиг цаасан дээр булгаад угаалгын өрөөний толь хөргөгчний хаалга дээр нааж мөн ширээнийхээ дээд талын шүүгээнд хийчих. Энэ нь танд барианы шугамын талаар сануулж байх болно.

No comments:

Post a Comment