Thursday, December 3, 2009

Залуу анд минь ...

* Ажил хийхийн тулд тохирсон өдөр цагийг бүү хүлээ. Өдөр болгон, цаг бүр ямар нэг зүйл хийхэд тохиромжтой байдаг.
* Ажиллахын тулд өөрт таалагдсан газар, орчин нөхцлийг бүү хай. Ямар ч орчин, нөхцөл байсан ажиллах хамгийн тохиромжтой газар юм.

* Тодорхой нэг өдөр, цагт хийх ёстой байсан зүйлийг (хичээл, ажил) хойш тавьж болохгүй. Бүхнийг цаг цагт нь хий.
* Нэг дор нэг л ажил, хичээл, ном, нэг бүлэг зүйлийг хий. Хамаг анхаарал, хүч чадлаа сарниулах хэрэггүй. Нэг дор бүгдийг амжуулна гэдэг бүтэхгүй хүн. Аль алийг нь бүрэн, гүйцэд хийж амжихгүй.
* Хийж буй ажил, хичээл, судалж буй бүлгээ дуусгахаас өмнө өөр зүйл эхлэх хэрэггүй. Дутуу үлдсэн ажлыг хийж дууссанд тооцдоггүй.
* Өдрийн ажлаа (хичээл номоо) дуусгасны дараа маргааш юу хийхээ бод. Болохгүй бол ажиллаж эхлэхээсээ өмнө ямар ажил (хичээл) хийхээ шийд.
* Ямар нэг ажил эхлэх, хичээлээ давтах, ном уншихаар суухын өмнө юу хэрэгтэй болохыг бодож, гарын дор бэлэн байлга. Үзэг, дэвтрээ хайсаар анхаарлаа сарниулж болохгүй.
* Ямар нэг ажил эхлэхийн өмнө тухайн зүйлийг (хичээл давтах, ном унших) хамгийн богино хугацаанд, бүрэн хийж дуусах, хичээллэх, амрах цагаа бодож гарга.
* Ажил хийх явцад үүссэн бэрхшээлийг давалгүйгээр хойш сууж болохгүй. Бэрхшээлийг давж туулахад цааш үргэлжлүүлэн хийх урам зоригтой, хүчтэй болдог гэдгийг сана. Амжилт юунаас ч эмээдэггүйг сана. Тэсвэр хатуужлын өмнө бэрхшээл нуран унаж, бүтэшгүй мэт байсан зүйлс боломжтой болдог.
* Давтаж буй хичээл, уншиж буй номоо хамгийн хялбар хэсэг, бүлэг, сэдвүүдэд хуваа. Сэдвүүдээ дараалан уншиж, ойлгохоосоо өмнө өөр сэдвийг бүү эхэл. Бүлэг сэдэв бүрийг сохор хүн мэт туулан өнгөрүүл. Өөрөөр хэлбэл хөлөө тулгууртай газар тавихаасаа өмнө урагш гишгэх хэрэггүй.
* Тогтмол хуваариар хичээлээ давт. Өдөр болгон тодорхой цагуудад хичээлээ давт. Удаан хугацаагаар амарч болохгүй. Өвчтэй эсвэл ядраагүй л бол зуны амралтаараа ч бага багаар хичээлээ давт. Тэгвэл хуваариа дагах гэж өөрийгөө зовоох шаардлагагүй болно.
* Ямар нэг зүйл хийгээд ядарвал амрахын тулд ажлаа өөрчлөн, хурдаа багасга. Харин амарч байна гээд зүгээр сууж болохгүй. Зүгээр сууж буй хүн төмөр шиг зэвэрдэг

No comments:

Post a Comment