| | |
| Паалантай сав Орчин үеийн паалан маш бат бөх болсон. Тийм учраас паалантай саванд ямар ч хүнсийг чанаж, хадгалж болно. Айх явдалгүйгээр хоол хүнсээ давсалж, цуунд дарж болно. Паалантай савны муу тал нь амархан ховхорч унах гээд байдаг. Ийм савыг удаан эдлэх үед паалан нь хэлтэрч унах, цав гарч хагардаг. Паалангийн ховхорсон, цав гарсан завсраар нь ус орж металл хэсэг нь зэвэрдэг. Ийм саванд хүнсийг удаан хадгалвал зэв, түүнтэй хамт хортой бодис хоолонд орох аюултай. Тефлон сав Тефлон сав бол хамгийн бөх бат гэдэг. Гэхдээ ийм савыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хоосон ийм савыг 300 градус хүртэл халаахад пластмассан бүрхуул нь хортой бодис ялгаруулан хайлдаг. Хөнгөн цагаан сав Саяхныг хүртэл хөнгөн цагааныг хүний биед аюултай гэж хэн ч бодож байгаагүй. Харин одоо бол хөнгөн цагаан эдлэлийн хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны хангалттай мэдээлэл цуглажээ. Гэхдээ ийм саванд хүүхдийн будаа, гоймон, төмс, өөхгүй мах чанахад ямар нэг хор аюулгүй. Харин исгэлэн болон шүлтэнд хөнгөн цагаан уусахдаа амархан байдаг. Тийм учраас хөнгөн цагаан саванд шөл, эсгэж дарсан байцаа, цуунд дарсан ногоо, мөөг, давсалсан загас, сүү, сүүтэй хоол, компот хадгалж болохгүй. Модон сав Шинжээчдийн үзэж буйгаар модон сав нь эрүүл ахуйн талаас хамгийн аюулгүйд тооцогдцог байна. Модон халбагыг оросууд дээр үеэс хэрэглэж байв. Монголчууд, манай өмнөд хөршид эрт үеэс модон савх хэрэглэж байсан нь эрүүл ахуйн талаас тун зөв байжээ Харин модон саванд ногоог даршлах, цуутай дарахад ямар ч аюулгүй гэнэ | |
Wednesday, December 2, 2009
Ямар саванд хоол хүнс амархан мууддаг вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment