Wednesday, December 2, 2009

Таны ерөнхий зурхай

» Бумба
Суут ухаантнуудын орд. Шударга ёсыг эрхэмлэдэг, олон төрлийн сонирхолтой, хэзээ ч хэнийг ч уурлуулдаггүй.Хурц ухаантай.

Онцлох шинж: Нөхөрсөг, Хүнлэг энэрэнгүй
Махбодь:                      Агаар
Хэлэх дуртай үг:           Би мэдэж байна.
Ивээл чулуу:                Нил болор
Онцлох цэцэг:              Цахирмаа
Онцлох өнгө:               Цэнхэр
Азтай тоо:                   1, 7
Азтай гариг:                 Лхагва
Загас
Зөн билэг нь өндөр хөгжсөн. Амьдралд хийсвэр сэтгэхүйн үүднээс ханддаг.Нэг талаас үнэнч бөгөөд хөдөлмөрч, нөгөө төлөөс мөрөөдөмтгий бөгөөд мэдрэмтгий. Ертөнцийн сайн сайхныг илэрхийлж явдаг.Бодит амьдрал төгс биш гэдгийг мэдэрхээрээ маш их гутардаг. Бясалгах ганцаараа байх дуртай.
Онцлох шинж: Өрөвч тусархаг, сайхан сэтгэлтэй,уян зөөлөн.
Махбодь:                 Ус
Хэлэх дуртай үг:      Би итгэж байна.
Ивээл чулуу:           Усанбиндэрьяа
Онцлох цэцэг:         Намуу цэцэг
Онцлох өнгө:          Цайвар ногоон
Азтай тоо:              2, 6
Азтай гариг:             Баасан

Хонь
Энэ ордныхон жавхаа золбоотой, нэр хүндэд дуртай, зөрүүд. Өөрийнхөөрөө байлгах гэсэн хүсэлдээ хөтлөгдөн дээрэнгүй зан гаргах нь олонтаа. Хязгааргүй хүсэл тэмүүлэлтэй, бусдын нөлөөнд автдаггүй. Саад бэрхшээл гэж мэдэхгүй, хичээнгүй, зөвхөн урагш тэмүүлдэг.
Онцлох шинж: Зоримог, төрөлхийн манлайлагч, зохион байгуулагч.
Махбодь:               Гал
Хэлэх дуртай үг:    Би
Ивээл чулуу:         Алмаз
Онцлах цэцэг:       Шимтэглэй.
Онцлох өнгө:        Улаан
Азтай тоо:            1, 9
Азтай гариг:         Мягмар
Үхэр
Хөдөлмөрч гайхамшигтай тэвчээр гаргаж амжилтад хүрдэг.Нилээн шургуу. Сэдсэн зүйлээ орхидоггүй. Бусдын зөвөлгөөг бараг дагадаггүй., ихэнхдээ өөрийнхөөрөө дайрдаг. Түүний сэтгэлийг хөдөлгөх амаргүй боловч удаан уурладаг, өс хонзо н санадаг. Олон талын сонирхолтой. Сэтгэлийн тэнхээ ихтэй, дассан зүйлээсээ салдаггүй, хуучинсаг үзэлтэй хардамтгай.
Онцлох шинж: Итгэл даадаг, бүтээлч сэтгэлийн хөдөлгөөнтэй.
Махбодь:                Газар
Хэлэх дуртай үг:     Надад байгаа
Ивээл чулуу:          Маргад
Онцлох цэцэг:        Нил цэцэг
Онцлох өнгө:         Бүдэг цэнхэр
Азтай тоо:             6, 4
Азтай гариг:           Баасан
Ихэр

Бусад ордныхоос нилээн хувирамтгай зангаараа ялгардаг. Оюун ухааны өндөр хөгжилтөй. Уран зохиолын өндөр авьяастай байх нь цөөгүй, аливаа юманд амархан суралцдаг.Дур булаам, амархан амжилтанд хүрдэг, гэвч гэр бүлийн амьдрал тэднийг хүндрүүлдэг. Нэг хэвийн байдлыг тэвчдэггүй.
Онцлох шинж: мэдрэмтгий, маш нийцтэй, нэн хүнлэг
Махбодь:                   Агаар
Хэлэх дуртай үг:        Миний бодоход
Ивээл чулуу:             Гартаам
Онцлох цэцэг:           Май цэцэг
Онцлох өнгө:            Цайвар шар
Азтай тоо:                5, 9
Азтай гариг:              Лхагва
Мэлхий

Хайр дурлал гэр бүлдээ үнэнч. Гэр бүлийн амьдралаас амар тайван байдлыг олж , өөрийгөө бүрэн илэрхийлдэг.Мэдрэмтгий, авахаасаа илүү өгөх нь элбэг. Ажилдаа үнэнч найдвартай.
Онцлох шинж: Үнэнч шударга, мэдрэмж сайтай, гэрсэг.
Махбодь:                Агаар
Хэлэх дуртай үг:     Би мэдэж байна.
Ивээл чулуу:          Саран чулуу
Онцлох цэцэг:        Хуайсын цэцэг
Онцлох өнгө:         Гүн ногоон
Азтай тоо:             3, 7
Азтай гариг:          Даваа
Арслан
Удирдан зохион байгуулах авьяастай. Удирдахаас гадна бусдыг хайрлаж ч чадна. Тэднийг хүндэтгэхгүй байгаа тохиолдолд маш их гутардаг. Үйл хөдлөл нь ариун шударга үнэн сэтгэлээсээ байдаг. Амьдралыг асар том тайз мэт төсөөлдөг, жүжиглэх авьяастай байх нь цөөнгүй.
Онцлох шинж: өгөөмөр найрсаг, бусдыг хөгжөөх дуртай.
Махбодь:                 Гал
Хэлэх дуртай үг:      Би хийнэ
Ивээл чулуу:           Бадмаараг
Онцлох цэцэг:         Наранцэцэг
Онцлох өнгө:          Алтлаг , улбар шар
Азтай тоо:              8, 9
Азтай гариг:           Баасан
Охин
Оюун ухааны өндөр хөгжилтөй, ажигламтгай, логик сэтгэхүйтэй. Аливаа юманд дүн шинжилгээ хийдэг. Нэгэнт эхэлсэн ажлыг хийсэн шиг хийдэг жамтай. Олон талын сонирхолтой. Үргэлж улам боловсрангуй болохыг эрхэмлэдэг. Энэ ордны хүмүүс гол төлөв сонгож авсан ажилдаа амжилт олдог.
Онцлох шинж: Хянуур, зохион байгуулагч
Махбодь:                 Газар
Хэлэх дуртай үг:      Би бодож үзсэн
Ивээл чулуу:           Индранил
Онцлох цэцэг:         Барын нүд
Онцлох өнгө:          Хар хөх, Саарал
Азтай тоо:              5, 3
Азтай гариг            Лхагва
Жинлүүр
Илэн далангүй, шулуун шударга, дур булаам хүмүүс. Энэ ордныхон гол төлөв хамт олны хайрыг хүлээсэн хүмүүс байдаг. Аливаа хорио, хязгаарлалтыг үзэн яддаг, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Идэвхитэй, ажилдаа амжилт гаргадаг, аялан жуучилж, шинийг танин мэдэх хүсэлтэй.
Онцлох шинж: Ирээдүйдээ итгэдэг, далд явдалд дуртай.
Махбодь:                 Гал
Хэлэх дуртай үг:      Би ойлгож байна.
Ивээл чулуу:           Оюу
Онцлох цэцэг:         Хүнхэр цэцэг
Онцлох өнгө:          Хондон, час улаан
Азтай тоо:              5, 7
Азтай гариг:           Пүрэв
Хилэнц
Шулуун сэтгэлтэй, нягт нямбай, хувийн дэг журамтай, зоримог зантай. Юманд ажигч задлан шинжлэх өөрийгөө хянагч өндөр зөн билэг совинтой.
Онцлох шинж: Шулуун шударга, нягт нямбай
Махбодь:                   Мод
Хэлэх дуртай үг:        Болно биз дээ
Ивээл чулуу:             Молор
Онцлох цэцэг:          Жамьянмядаг
Онцлох өнгө:           Шар нагоон
Азтай тоо:               3, 4
Азтай гариг:            Лхагва
Нум
Шударга чанар ихээр хөгжсөн, тэвчээртэй хүлцэнгүй, зөөлөн, номхон, даруу, энхрий, сайхан сэтгэлтэй өөдрөг үзэлтэй.
Махбодь:                    Гал
Хэлэх дуртай үг:         Би хичээнэ
Ивээл чулуу:              индранил, маргад, Эрдэнэ, Гартаам ногоон мана, Аметист
Онцлох цэцэг:           Хонгорзул, Лиш цэцэг
Онцлох өнгө:            Цэнхэр, Ягаан, Чернилин ягаан
Азтай тоо:                3-т хуваагдах бүх тоо
Азтай гариг:             Пүрэв
Матар
Ажил хэрэгч,нямбай. Ямар ч ажил эрхэлсэн амжилтанд хүрдэг. Нэр төрийгг эрхэмлэдэг. Орчин тойрныхон нь түүнийг хөндий хүйтэн гэх боловч үнэн хэрэгтээ тэр бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлээ нээдэггүй, үнэнч зарчимч, найдвартай хүмүүс.
Онцлох шинж: Холбиромтгой, зохион байгуулагч, ажил хэрэгч.
Махбодь:                Газар
Хэлэх дуртай үг:      Би ашигласан
Ивээл чулуу:           Анар
Онцлох цэцэг:        Лиш
Онцлох өнгө:         Хар ногоон
Азтай тоо:             2, 8
Азтай гариг           Бямба

No comments:

Post a Comment