Thursday, December 3, 2009

Гэр үү эсвэл карьер уу?

Эрчүүдийн бодлоор сайн ажил гэдэг эмэгтэй хүний хувьд ямар нэгэн тансаг, цаг зуурын, аятайхан, хэтэрхий төвөгтэй биш, байнгын цалинтай байх ёстой гэж байдаг. (“Хайрт минь, чи гэртээ суугаад, гоо сайхандаа л анхаарал тавь л даа!”).

Сайхан гоо үзэсгэлэн гэдэг мэдээж сайхан л даа. Гэхдээ хамгийн сайхан, гоолиг хатагтай ч гэсэн эцсийн эцэст нэгэн хэвийн, уйтгартай амьдралаасаа уйдаж залхах болно. Гэрийн тэжээмэл тоть зөвхөн эзнийхээ хүсэлтээр дуулж сураад, эрт орой хэзээ нэгэн цагт торон доторх өөрийнхөө зогсдог савааг мөргөх болно. Эзэнд нь ч гэсэн хэзээ нэгэн цагт жинхэнэ амьд байгалийн уянгалаг дууг сонсох хүсэл төрөх болно. Энэ бол тийм ч гайхмаар хэрэг биш юм.
Ихэнх эрчүүд өөрсдийнхөө шаардлагаар бидэнд этгээд хачнаар нөлөөлдөг. Нэгэн талаар түүний хайртай эмэгтэй нь гэртээ тайван суух, харин нөгөө талаас хайртай бүсгүй нь ажил мэргэжилдээ амжилт гаргавал түүгээр найз нарынхаа өмнө бахдаж болох юм.
Мэдээж хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гэртээ суух гэсэн ноцтой шалтгаан бий. Хүүхдэд ээж хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн томчуудын адилаар ойр дотныхоо хүнээр бахархах дуртай тул ээж нь ажилдаа амжилт гаргавал тэд ээжээрээ бахархдаг. Ажлын амжилт, гэр орны хэвийн амьдралыг цугт нь хослуулж байгаа эх хүн үр хүүхдүүддээ маш сайн үлгэр жишээ болж өгдөг. Ийм ээжтэй үр хүүхдүүд хийх ажилгүй юмнууд болон өсөх нь юу л бол!
Ерөнхийдөө ажиллах нь ажиллахгүй байснаас хамаагүй дээр. Өөр зүйлийг бид мэдээж хүсэн хүлээгээгүй. Эмэгтэй хүний ажил заавал тийм тансаг, цаг зуурын, эрэгтэй хүний таашаалд нийцсэн байх албагүй. Юуны өмнө эмэгтэй хүний ажил бидний дур сонирхолд нийцсэн байх ёстой. Тэгвэл ажлаа хэрхэн сайн сонгож, чамайг ямар амжилт хүлээж байгаа гэдгийг хэрхэн ойлгох вэ?

No comments:

Post a Comment