| | | |
| |
| |
| Хичнээн сайхан хүнтэй ханилсан та өөрөө зөв зан чанар үзэл бодолтой биш бол танай гэр бүл аз жаргалтай байж чадахгүй. Энэ дэлхийд олон төрлийн хүмүүс байдаг ч нийтэд нь хоёр төрөлд хувааж болно. • Эсрэг үзэлтэй хүмүүс ба эерэг үзэлтэй хүмүүс. Эсрэг үзэлтэй хүмүүс гэдэг нь өөрийгөө болон эргэн тойрныхоо бүх зүйлсд эсрэгээр хандан болохгүй бүтэхгүй талаас нь харж хандахыг хэлнэ. “би яахаараа ийм царай муутай байдаг байна” “би яахаараа толгой муутай юм бол” “би яахаараа ийм эцэг эхтэй юм бол” “надад юу ч алга бүтэж буй зүйл нэг ч алга” гэх мэтээр бүхэнд сэтгэл хангалуун бус уур уцаартай бухимдуу нэг үгээр хэлвэл асуудлыг үүсгэгч эрүүл бус хүмүүс байдаг. Харин эерэг өөдрөг үзэлтэй хүмүүс гэдэг нь өөрийгөө болон эргэн тойрноо болох талаас нь харж аль болох бүтэх тухай ярин өөдрөгөөр харж хандахыг хэлнэ. “би хэдийгээр царайлаг биш ч эгдүүтэй дажгүй шүү” “би хэдийгээр туранхай ч эрүүл” “манай эцэг эх баян биш ч шулуун шударга ёс суртахуунтай хүмүүс” гэх мэт бодох. Ийм хүмүүс би яавал бусдад тус болж чадах бол хэмээн үргэлж боддог дээд эрх мэдэлтэй хүний өмнө дуулгавартай нэг үгээр хэлвэл энх тайвныг тогтоогч хүмүүс байдаг. Зарим хүмүүс үргэлж өөрийгөө, нөхрөө, хүүхдүүдээ бусадтай харьцуулж байдаг. Том жижиг, өндөр нам, урт богино, тарган туранхай, баян ядуу хэмээн харьцуулах нь хүнийг цөхрөлд унагах буюу бардам нэгэн болгодог. Сатан анх Бурханы хамгийн ойр үйлчилдэг байсан Русибо гэдэг тэнгэр элч байсан. Тэр бусад тэнгэр элчээс хамаагүй хөөрхөн ухаалаг байсан бөгөөд нэгэн өдөр өөрийгөө бусдаас илүү гэдгээ мэдээд өөртөө эрдэн өөрийгөө Бурхантай харьцуулан өрсөлдөж эхэлсэн. Тэгээд хамгийн адгийн муу ерын сүнс болон хувирсан. Дараа нь Адам Эвад ирж хүн төрөлхтөнд зовлон авчирсан. Хэрэв бид өөрийгөө үргэлж бусадтай харьцуулж байвал бидний гэр бүл хэзээ ч аз жаргалтай байж чадахгүй. |
No comments:
Post a Comment