“Хоол” хэмээх їгийг японоор гохан гэдэг. Гохан гэдэг нь їнэндээ жигнэсэн будаа боловч тэрээр япон хїмїїсийн хувьд тун чухал хоол хїнс тул бїх тєрлийн хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ.
Японы уламжлалт хоол хүнс нь жирийн цагаан будаа, мєн хоёрдугаар хоол (загас юмуу мах), бага зэрэг хачир (гол тєлєв чанасан ногоо), шєл (ихэнхдээ мисо шєл), дарсан ногоо зэргээс бїрдэнэ. Япон цагаан будааг чанахад наалдамхай болдог тул савхаар идэхэд тохиромжтой байдаг. Япон хїмїїс одоо дэлхийн олон улс үндэстний, тухайлбал, Европ, Хойд Америк болон Азийн улс орнуудын хоол хїнсийг хэрэглэдэг болжээ. Японы ард тїмний цагаан будаанаас гадна талх, гоймон, пастагаар хооллож, олон тєрлийн мах, загас, хїнсний ногоо, жимс идэх дуртай. Сїши, темпїра, сїкияаки гээд Япондоо тєдийгїй гадаадад алдартай олон хоол бий. Хотуудад гамбургер, шарсан тахиагаар їйлчилдэг олон тооны тїргэн хоолны газар байх бєгєєд ялангуяа хїїхэд залуучууд тэнд хооллох дуртай. Япон хїмїїс хоолоо идэхийн ємнє “итадакимасї” гэж хэлдэг бєгєєд “Энэ зоогийг хүртье ээ” гэсэн утгатай эелдэг хэллэг юм. Энэ нь уг хоолыг бэлтгэх ажилд гар бие оролцсон хэн бїхэнд талархал илэрхийлж буй хэрэг юм. Хоолоо идсэний дараа “гочисо сама дэшита” хэмээн хэлдэг бєгєєд энэ нь “Амттай сайхан зоог байлаа” гэсэн утгатай.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment