Wednesday, December 2, 2009

Өрнийн зурхай 2009 онд

Хонь
2009 оны хонинуудын гол зорилго бол єнгєрсєн оны ололт амжилтаа ашиглан шинэ онд улам амжилттай ажиллаж, амьдрах явдал юм. Ганц бие хонинууд хайртай хvнтэйгээ дєрєвдvгээр сард уулзах магадлалтай.

Гэр бvл болоход есдvгээр сар хамгийн тохиромжтой. Эрvvл мэндийн хувьд тайван жил. Орчин vеийн хоолны дэглэм, эрсдэлтэй спортын тєрлvvд, шинэ эм тарианаас болгоомжил. Болгоомжгvй, яаруу сандруу байдал осол гэмтлийн шалтгаан болж мэднэ. Энэ онд хамт олон дотроо байр сууриа бэхжvvлэх сайхан боломж байна. Аялал жуулчлал, шинжлэх ухааны экспедиц амжилтай болно. Гэхдээ алс хол газар удаан хугацаагаар яваад хэрэггvй. Санхvv, карьерын хувьд єнгєрсєн жилийнхээс бага зэрэг сайжирна. Албан тушаал дэвшихгvй байсан ч амжилт таны одоогийн байр суурийг бататгана. Мєрийтэй тоглоом, санхvvгийн эргэлзээтэй vйл ажиллагаа, шарадлагагvй зардал гаргахаас зайлсхий. Жижиг зvйлvvдэд ч анхарал хандуул. Энэ нь танд амжилт авчирч магад.

Хоол хүнс

Хоол хүнс нь өдөр тутмын амьдралын хэрэгцээ төдийгүй баяр ёслолын үеээр гол үүрэг гүйцэтгэдэг Энэтхэгийн соёлын салашгүй нэгэн хэсэг юм. Энэтхэгийн ихэнхи хоол нь олон төрлийн халуун ногоо ашигласан байдаг. Аль өрх бүрийн гал тогоо нь тэдний хоол хийх арга техник, орцоороо ялгаддаг. Ихэнхи энэтхэгчүүд цагаан хоолтон боловч тахиа, ямаа, хонь, загас болон бусад төрлийн мах ашиглан хийсэн хоолнууд ч байдаг.
Энэтхэгийн хоол хүнс нь муж болгонд өөр өөр байдаг боловч үндсэнд нь хойд, өмнөд, зүүн, баруун энэтхэгийн хоол хүнс гэж ангилдаг. Мөн европ, перс, Мухгалын үеийн соёлын нөлөөгөөр орж ирсэн хоол хүнсний төрөл зүйлч их байдаг
Хойд энэтхэгийн гал тогоо: Хойд энэтхэгчүүд өдөр тутам хооллохдоо 2-3 төрлийн хоол хүнсийг хэрэглэдэг. жишээ нь Чатни, дали эсвэл даал, будаа, роти, дессэрт гэх мэт.
Дали Чатни
Дали
Улаан лоолийн Чатни
даал роти

Ямар саванд хоол хүнс амархан мууддаг вэ?




Паалантай сав Орчин үеийн паалан маш бат бөх болсон. Тийм учраас паалантай саванд ямар ч хүнсийг чанаж, хадгалж болно. Айх явдалгүйгээр хоол хүнсээ давсалж, цуунд дарж болно. Паалантай савны муу тал нь амархан ховхорч унах гээд байдаг. Ийм савыг удаан эдлэх үед паалан нь хэлтэрч унах, цав гарч хагардаг. Паалангийн ховхорсон, цав гарсан завсраар нь ус орж металл хэсэг нь зэвэрдэг. Ийм саванд хүнсийг удаан хадгалвал зэв, түүнтэй хамт хортой бодис хоолонд орох аюултай. Тефлон сав Тефлон сав бол хамгийн бөх бат гэдэг. Гэхдээ ийм савыг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Хоосон ийм савыг 300 градус хүртэл халаахад пластмассан бүрхуул нь хортой бодис ялгаруулан хайлдаг. Хөнгөн цагаан сав Саяхныг хүртэл хөнгөн цагааныг хүний биед аюултай гэж хэн ч бодож байгаагүй. Харин одоо бол хөнгөн цагаан эдлэлийн хор хөнөөлийн талаар шинжлэх ухааны хангалттай мэдээлэл цуглажээ. Гэхдээ ийм саванд хүүхдийн будаа, гоймон, төмс, өөхгүй мах чанахад ямар нэг хор аюулгүй.

Харин исгэлэн болон шүлтэнд хөнгөн цагаан уусахдаа амархан байдаг. Тийм учраас хөнгөн цагаан саванд шөл, эсгэж дарсан байцаа, цуунд дарсан ногоо, мөөг, давсалсан загас, сүү, сүүтэй хоол, компот хадгалж болохгүй. Модон сав Шинжээчдийн үзэж буйгаар модон сав нь эрүүл ахуйн талаас хамгийн аюулгүйд тооцогдцог байна. Модон халбагыг оросууд дээр үеэс хэрэглэж байв. Монголчууд, манай өмнөд хөршид эрт үеэс модон савх хэрэглэж байсан нь эрүүл ахуйн талаас тун зөв байжээ Харин модон саванд ногоог даршлах, цуутай дарахад ямар ч аюулгүй гэнэ

Хоол хүнс



“Хоол” хэмээх їгийг японоор гохан гэдэг. Гохан гэдэг нь їнэндээ жигнэсэн будаа боловч тэрээр япон хїмїїсийн хувьд тун чухал хоол хїнс тул бїх тєрлийн хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ.  Японы уламжлалт хоол хүнс нь жирийн цагаан будаа, мєн хоёрдугаар хоол (загас юмуу мах), бага зэрэг хачир (гол тєлєв чанасан ногоо), шєл (ихэнхдээ мисо шєл), дарсан ногоо зэргээс бїрдэнэ. Япон цагаан будааг чанахад наалдамхай болдог тул савхаар идэхэд тохиромжтой  байдаг. Япон хїмїїс одоо дэлхийн олон улс үндэстний, тухайлбал, Европ, Хойд Америк болон Азийн улс орнуудын хоол хїнсийг хэрэглэдэг болжээ. Японы ард тїмний цагаан будаанаас гадна талх, гоймон, пастагаар хооллож, олон тєрлийн мах, загас, хїнсний ногоо, жимс идэх дуртай. Сїши, темпїра, сїкияаки гээд Япондоо тєдийгїй гадаадад алдартай олон хоол бий. Хотуудад гамбургер, шарсан тахиагаар їйлчилдэг олон тооны тїргэн хоолны газар байх бєгєєд ялангуяа хїїхэд залуучууд тэнд хооллох дуртай. Япон хїмїїс хоолоо идэхийн ємнє “итадакимасї” гэж хэлдэг бєгєєд  “Энэ зоогийг хүртье ээ” гэсэн утгатай эелдэг хэллэг юм. Энэ нь уг хоолыг бэлтгэх ажилд гар бие оролцсон хэн бїхэнд талархал илэрхийлж буй хэрэг юм. Хоолоо идсэний дараа “гочисо сама дэшита” хэмээн хэлдэг бєгєєд энэ нь “Амттай сайхан зоог байлаа” гэсэн утгатай.
  

Дэлхийн шилдэг зочид буудлууд

Саяхан болсон Лондон дахь Олон Улсын жуулчны vзэсгэлэн («World Travel Market»)-ийн ємнєх єдєр "World Travel Awards" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж Дэлхий дахинд юм юмаараа толгой цохидог гайхалтай зочид буудлуудыг шалгаруулжээ. Шагнал гардуулах ёслолын хvрээнд зочид буудлуудыг: шилдэг зочид буудал, хамгийн тансаг зочид буудал, далайн эргийн хамгийн шилдэг зочид буудал, онгоцны буудлын дэргэдэх хамгийн шилдэг зочид буудал, шилдэг халуун рашаантай зочид буудал, хамгийн тансаг сувиллын зочид буудал, гэр бvлийн хамгийн тансаг сувиллын зочид буудал, албан ёсны уулзалт хийхэд хамгийн тохиромжтой зочид буудал, хамгийн євєрмєц загвартай зочид буудал болон цанын бааз бvхий хамгийн шилдэг зочид буудал гэсэн номинацуудаар шалгаруулжээ. За ингээд World Travel Awards-ын шагналт Дэлхийн шилдэг зочид буудлуудын дvр зургийг хамтдаа сонирхоцгооё.

Эрүүл хооллолтын 10 алхам

Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүний зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. Гэтэл орчин үеийн хүмүүсийн цаг бус нас баралтын гол шалтгаан нь дээр дурдагдсан хоёр эмгэг гэдгийг эрдэмтэд олон тооны судалгаагаар тогтоосон байдаг.

Хүнсээ зөв хадгалах нь

Лимон, апельсиныг ургамлын тосонд дүрээд гялгар хүүдийд хийж тавьбал чанараа сайн хадгална.


  • Жимсний чанамлыг удаан хугацаагаар задгай саванд хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр.
  • Дөнгөж түүсэн жимсийг удаан хадгалах болвол савтай жимснийхээ жингээс хоёр дахин их элсэн чихэр хийнэ.
  • Талхыг хатаахгүй удаан хадгалъя гэвэл хадгалж байгаа савандаа алим, хальсалсан түүхий төмс бага зэрэг давс эдгээрийн аль нэгийг хийнэ.
  • Хар, цагаан талхыг удаан хадгалахад хар тамхины үнэр цагаан талханд амархан шингэж амтыг муутгадаг.
  • Шинэ мөөгийг давстай буцалсан усаар зайлчихвал муудах нь бага.
  • Компотыг амттай болгоё гэвэл бага зэргийн дарс эсвэл нимбэг жүржийн хальс хийнэ.